Бетон зуурмаг
Бетон зуурмаг

Сонгино-Хайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт өдөрт 90 вагон элс, хайрга, дайрга буулгах зориулалттай өндөрлөсөн салаа төмөр зам барьж түүний дэргэд нэг цагт 120м3 бетон зуурмаг зуурах хүчин чадалтай хамгийн сүүлийн үеийн бетон зуурмагийн үйлдвэрийг 2012 онд БНСУ-аас оруулан ирж угсруулж ашиглалтанд оруулан бетон зуурмагаа барилгын байгууллагуудад нийлүүлж байна.  

Дээрх бетон зуурмагийн үйлдвэрүүдэд ОУ-ын стандартын шаардлага хангасан угааж шигшиж ангилсан элс, хайргыг Дархан-Уул аймгийн Гидро-Карьерын үйлдвэрээс төмөр замаар тээвэрлэн авчирч мөн Баруун-Хараагийн уулын чулуу бутлан ангилах үйлдвэрээс шебен буюу дайргыг стандартын дагуу үйлдвэрлүүлж бетон зуурмагийн үйлдвэрт хэрэглэхээс гадна орчин үеийн бетон зуурмагийн үйлдвэрт хэрэглэж байгаа нэмэгдэл бодисуудыг нэр хүнд бүхий компаниудаас худалдан авч бетон зуурмаг зуурснаар Европын стандартад нийцсэн бетон зуурмаг үйлдвэрлэж байна.  

 

Тухайн бетон зуурмагийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг БНХАУ-д үйлдвэрлэсэн ХОВО маркын 8м3-ийн багтаамжтай 10 ширхэг мексер машинаар борлуулалтыг хийж гүйцэтгэхээс гадна, БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “ХАНЛА ГҮНСҮ” ХХК-ийн шахагч насос помпор ажил үүргээ гүйцэтгүүлж хамтран ажиллаж байна.
 

Шинэ мэдээ