Гидро карьер
Гидро карьер

Тус Гидро Карьер нь 1986 он, 2007 онуудад ашиглалтанд орсон Хараагийн хөндийн орд газрыг түшиглэн байгуулагдсан ба 60 жилийн нөөцтэй 1548 га газрыг эзэмшдэг. Тус 2 үйлдвэр нь тус бүр нэг жилд 60,000 м3 угаасан элс хайргыг үйлдвэрлэх хүчин чадалтай. Тус Карьер нь земснаряд ууд дээр Грунт -2000/63, 1600/63 маркийн насосоор 8-30 м гүнээс элс хайрганы холимог (ПГС) ийг устай хамт сорон авч, 400 мл диаметртэй хоолойгоор 600-700 м газар дамжуулж ангилан сортлох төхөөрөмжүүдэд шахна. Ангилан сортлох төхөөрөмжүүд нь 10 атмосперийн даралттай усаар элс хайргыг угааж MNS-392-98 стандартын шаардлага хангасан доорх нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тус үйлдвэрийн угаасан элс хайрга нь 200-800 маркийн бетон зуурмаг үйлдвэрлэхэд нэн тохиромжтой. Шороолог хольц нь 0,1-1,6 % 1м3 элсэн дэх кварцын агуулга нь 86-90%, хайрганы орц 20-30%. Олон улсын стандартын шаардлага хангасан Монгол дахь цорын ганц үйлдвэр юм.

3 дахь үйлдвэр- Солонгосын Пусан усан онгоцны үйлдвэрт захиалан хийлгүүлж байгаа бөгөөд ирэх онд ашиглалтанд орохоор төлөвлөж байна.

Шинэ мэдээ