Алтан титмээр шагнуулав
Алтан титмээр шагнуулав

Энэ жил Англи улсын Лондон хотод болсон “International Quality Crown” буюу Алтан титэм шагналыг чанарын 2 удаагийн алтан медалтай “Карьер” компани хүртлээ. Хэдийгээр гадны хөрөнгө оруулагчид татарсан хэдий ч дэлхийд танигдсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй үндэсний компани нэмэгдэж байгааг өнгөрсөн сарын сүүлээр болсон Олон улсын чанарын удирдлагын холбооны дээд шагнал гардуулах ёслолд оролцсон компани баталлаа. Тус шагналын шалгаруулалтын онцлог нь тухайн улс орны компани өөрсдийгөө тодорхойлдоггүй аж. Харин тусгайлан томилогдсон шүүгчид дэлхийн улс орнуудаас сонголтоо хийн салбар бүртээ амжилттай өрсөлдөж буй аж ахуйн нэгжийн нэрийг дэвшүүлдэг байна.

Энэхүү шагналыг дэлхийн топ компаниуд авдаг ажээ.

Монголын хүнсний манлай үйлдвэрийн нэг “Спирт Бал Бурам” компани 2010 онд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон “International Quality Summit Award” буюу Олон улсын чанарын дээд шагналыг хүртсэн байдаг. “Карьер” компанийн гүйцэтгэх захирал Б.Цолмон “Олон улсын чанарын удирдлагын холбооны дээд шагнал нь бидний монголын зах зээл дэхь чанар стандартын давамгай байдлыг баталж өглөө” хэмээн онцоллоо. “Карьер” компани олон улсын гео-химийн стандартын шаардлага хангасан элс, хайрга, дайрга, бетон зуурмаг үйлдвэрлэдэг манай улсын цорын ганц компани юм.

Карьер компани нь анх 1984 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд энэ жил 30 н жилийн ой тохиож байгаа юм. Түүхэн 30 жилийн ойгоо тохиолдуулаад нийт монголынхоо хэрэглэгчид, худалдан авагч нартаа баярын мэндчилгээг дэвшүүлье.