Бидний тухай

1970 - 1972

“Карьер” ХХК-ийн элс, хайрганы орд газрыг анх ОХУ-ын Геологи хайгуулын экспедиц Дархан-Уул  аймгийн 3-р багийн нутаг дэвсгэрт 1км-ийн өргөнтэй, 7км-ын урттай, 80м-ийн паластын зузаантай элс, хайрганы орд газрыг нээн илрүүлсэн.

 

1977 - 1984

“СОТ-1”-ийн барилга тресстийн төвлөрсөн бетон зуурмагийн үйлдвэр, байшин үйлдвэрлэх комбинатуудад земснарядаар олдворлон бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлсэн.

 

1984 - 1996

ЗХУ-ын зээл тусламжийн хөрөнгөөр өргөтгөн шинэчилж  жилд 600.000м3 ПГС, 0.1мм-100мм-ийн хэмжээтэй 1.500.000м3 элс, хайргыг олон төрлөөр паракцлан ангилах 2 ширхэг жимснарядыг ашиглалтанд оруулж одоогийн Дархан-Уул аймаг, Орхон аймаг, Багануур дүүрэг, Хөтөл тосгон, Улаанбаатар хотын 3, 4-р хорооллуудын угсармал орон сууцны барилга байгууламжийг барьж гүйцэтгэхэд бүтээгдэхүүнээ 100% нийлүүлж ирсэн.

 

1996 - 2012

“Түшиг Уул” ХК болон өөрчлөгдөн зохион байгуулагдаж нийт 250 гаруй ажилчидтай, компаний үндсэн хөрөнгө 30 сая ам доллар, эргэлтийн хөрөнгө 4,5 сая ам доллар, нийт үйлдвэрлэлийн хүчин чадлын 60 гаруй хувийг ашигладаг, улсын төсөвт жилд 0,7 сая ам доллар төлдөг. Улаанбаатар хотын хэрэглэгчдийн найдвартай түнш чанарын 3 удаагийн алтан медалтай. Азийн холбооны чанар стандартын шаардлага хангасан байгууллага юм. Япон улсаас Монгол улсад хэрэгжүүлсэн “Нарны зам” болон бусад төслүүдэд бүтээгдэхүүнээ 100% нийлүүлснээс гадна Герман улсын төслөөр баригдсан Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын зам барилгын элс, хайргыг 100% нийлүүлсэн. Хотын төвийн А бүсэд байрлалтай Central tower барилгын элс хайргыг нийлүүлж мөн “Оюу Толгойн баяжуулах үйлдвэр”, Худалдаа хөгжлийн банк, Номин констракшны ‘’Өнөр хороолол’’, Тедмент констракшн ”Американ дэнж хотхон”, Мобиком корпорацийн барилга,  Дархан, Эрдэнэт хотыг холбосон авто зам зэрэг томоохон төслүүдэд  элс, хайрга, дайргаа нийлүүлж ирсэн.

 

2012 оноос одоог хүртэл

БНСУ-ын Пусаны  үйлдвэрт үйлдвэрлэсэн шинэ дэвшилтэт технологи бүхий бүрэн автоматжсан, олон улсын ISO9001 чанар стандартын шаардлага хангасан үйлдвэрийг 2012 онд ашиглалтанд оруулж үйлдвэртээ MNS-392-98 стандартын шаардлага хангасан   угааж шигшиж ангилсан элс, хайрга, дайргаар өндөр чанар бүхий стандартын шаардлага хангасан БМ100-600 маркийн бетон зуурмагийг орц нормын дагуу үйлдвэрлэн Монголын барилгын салбарын топ компаниудад байнга нийлүүлэн хамтран ажиллаж байна.

2014-02-27