Бетон зуурмагийн үйлдвэр
Бетон зуурмагийн үйлдвэр
БНСУ ын Пусаны  үйлдвэрт үйлдвэрлэсэн шинэ дэвшилтэт технологи бүхий бүрэн автоматжсан, олон улсын ISO9001 чанар стандартын шаардлага хангасан үйлдвэрийг 2012 онд ашиглалтанд оруулж үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж байна. Бид хэрэглэгчийн захиалгын дагуу  стандартын шаардлага хангасан БМ100-600 маркийн бетон зуурмагийг орц нормын дагуу үйлдвэрлэн конусан суултыг тухайн захиалагчийн хүсэлтийг харгалзан цаг уурын байдалд тохируулж үйлдвэрлэн хэрэглэгчдэд түргэн шуурхай нийлүүлнэ. 
Бетон зуурмагийн хүчин чадал цагт 120 м3 өдөрт 1200 м3 бетон зуурмаг үйлдвэрлэн гаргах хүчин чадалтай. Бетон зөөгч 8м3 ын багтаамжтай 10 ш миксер. Бетон зуурмаг шахагч 37м, 44м, 52м ийн урт хошуутай барилгын 12 давхар хүртэлх өндөрт бетон шахах 3 ш авто помп болон суурийн помп 1 ш р үйлчилж байна. Карьер бетон  зуурмагийн үйлдвэр нь хэрэглэгч та бүхний үе дамжин амьдрах орон сууц, өвлүүлэн үлдээх үндсэн хөрөнгө, зуу зуун жилээр дамжигдан газар хөдлөлтийн 9-12 баллын газар хөдлөлтөнд хад мэт бат бэх байх баталгааг гаргаж байна.
 
Дээрх бетон зуурмагийн үйлдвэрүүдэд ОУ-ын стандартын шаардлага хангасан угааж шигшиж ангилсан элс, хайргыг Дархан-Уул аймгийн Гидро-Карьерын үйлдвэрээсээ төмөр замаар тээвэрлэн авчирч мөн Баруун-Хараагийн уулын чулуу бутлан ангилах үйлдвэрээс шебен буюу дайргыг стандартын дагуу үйлдвэрлүүлж бетон зуурмагийн үйлдвэрт хэрэглэхээс гадна орчин үеийн бетон зуурмагийн үйлдвэрт хэрэглэж байгаа нэмэгдэл бодисуудыг нэр хүнд бүхий компаниудаас худалдан авч бетон зуурмаг зуурснаар Европын стандартад нийцсэн бетон зуурмаг үйлдвэрлэж байна.
 
 
2014-02-27