“Карьер” ХХК-ийн нууцлалын бодлого

Энэхүү нууцлалын бодлого нь “Эвт чулуу” ХХК-ийн онлайн худалдааны гар утасны аппликейшнд хамаарна. 

Энэхүү нууцлалын бодлого нь “Эвт чулуу” ХХК-ийн таны хувийн мэдээллийн халдашгүй байдлыг хангахад орших бөгөөд мэдээллийг хэрхэн цуглуулж, ашигладаг талаар мэдээлэл өгөх зорилготой.

Мэдээлэл цуглуулах

Бид мэдээллийг ихэнхдээ өөрийн цахим хуудаснуудаараа дамжуулан хэрэглэгч талбарт хандах, олон нийтийн сүлжээгээр дамжуулан нийтлэл хүлээн авахаар бүртгүүлэх зэрэг янз бүрийн байдлаар цуглуулж болно. Хэрэглэгчээс гол төлөв овог нэр, холбоо барих мэдээлэл (утасны дугаар, цахим шуудангийн хаяг, гэрийн хаяг, төрсөн он сар өдөр), хувийн сонирхлууд, төлбөрийн хэрэгсэл, худалдан авалтын сонголт болон бидэнд гаргаж өгсөн өөр бусад хувийн чмэдээлэл зэргийг асуудаг. Гэхдээ бүртгүүлэхгүйгээр бас талбарт зочилж болох бөгөөд хэрэглэгчийн мэдээллийг бид зөвхөн хэрэглэгч өөрөө бөглөж өгсөн тохиолдолд л авдаг. Хэрэглэгч талбараас хэрэгтэй контент, үйлчилгээгээ авахад шаардлагатайгаас бусад ямар ч тохиолдолд өөрийн хувийн мэдээллийг оруулахаас татгалзаж болно. Цахим хуудсанд өөрөөр заагаагүй бол эдгээр хувийн мэдээллийг заавал таны зөвшөөрлийг авсны үндсэн дээр цуглуулна.

“Эвт чулуу” ХХК-ийн таны мэдээллийг юунд ашигладаг вэ?

Бид таны хувийн мэдээллийг хуулийн дагуу бизнесийн харилцаа үүсгэх (“Бизнес Зорилгоор”), тантай гэрээ байгуулах болон хэрэгжүүлэх (“Гэрээний”), зөвшилцөлд хүрэх (“Зөвшилцлийн”), болон хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх зорилгоор (“Хуулийн Шалтгаанаар”) ашигладаг.