Карьер бетон зуурмагийн үйлдвэрийн танилцуулга
8 сарын 01, 2023

Чулуункарьерийн үйлдвэр нь Баруунхараагаас 12км-т, төв замаасаа 1 км-т оршдог бөгөөд Баруунхараагийн вокзалын хажууд 1,6 га газарт нэг ээлжиндээ 40 вагон чулуу ачих зориулалттай төмөр замын терминаль бүхий борлуулалтын баазтай. Солонгос улсад үйлдвэрлэсэн 1цагт 120м3 уулын чулуу бутлан ангилан хүчин чадалтай чулуун карьерийн үйлдвэрийг 2005 онд анх ашилалтад оруулсанаас хойш СХД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Карьер бетон зуурмагийн үйлдвэрт 5-10мм, 10-20мм-ийн 1200-1400 маркийн хатуулагтай олон улсын чанар, стандартын шаардлагыг бүрэн хангасан тоос, тоосонцоргүй дайрга /шебенийг/ тасралтгүй ханган нийлүүлж ирсэн. Цаашид манай үйлдвэрийн бүтээгдэхүүн нь төмөр замын бетон дэрний үйлдвэр, Улаанбаатар-Дархан-Сэлэнгийн авто замын их засвар, шинэчлэлийн ажил, бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх бүрэн боломжтой байна.
Карьер бетон зуурмагийн үйлдвэрийн танилцуулга:
Карьер бетон зуурмагийн үйлдвэр нь Улаанбаатар хотын СХД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнс-Трейд-ийн урд төмөр замын дагуу байрлалтай, 3 га газарт УБТЗ-ын зураг төсөв, проектын дагуу өдөрт 60 полу вагон элс, дайрга буулгах зориулалттай өндөрлөсөн салаа төмөр замын терминаль бүхий газарт 1цагт 120м3 бетон зуурмаг зуурах хүчин чадалтай бүрэн автоматжуулсан БНСАУ-д үйлдвэрлэсэн орчин үеийн өндөр хүчин чадал бүхий бетон зуурмагийн үйлдвэрийг 2012 онд ашиглалтанд оруулсан.

Карьер бетон зуурмагийн үйлдвэрийн давуу талууд
Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа кварцын элсний үйлдвэрлэлийн үйлдвэрээсээ захиалагчийн хүсэлтэд нийцсэн кварцын элсээ дуртай үедээ хүссэн хэмжээгээрээ вагон тээврээр татан авчирч бетон зуурмаг зуурдаг
Баруунхараагийн вокзалын дэргэд байрлах өөрийн эзэмшлийн төмөр замын терминалиас 5-10, 10-20мм-ийн уулын хөх дайргыг ачуулж өөрийн төмөр замаар хүлээн авч бетон зуурмаг зуурдаг
8м3-ын багтаамжтай 8ш авто мексерээр бетон зуурмагаа барилгын талбайд буюу хэрэглэгчид цаг хугацаанд нь тээвэрлэн нийлүүлдэг.
Цахилгаан, дулаан, халуун хүйтэн ус, төмөр зам, ашигтай байршил гэх мэт инженерийн дэд бүтэц сайтай зориулалтын барилга байгууламжууд юм.